Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 730 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ



Улсын томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т өнгөрсөн хугацаанд 730 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.

Харин УНТЭ-т өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 06-р сарын 27-оос 07-р сары 01-ний өдрүүдэд нийт 63 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан байна.

Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийн хувьд 25 орчим хувь нь 18-30 нас, 17 орчим хувь нь 31-45 нас, 22 орчим хувь нь 46-60 нас, 35 орчим хувь нь 61-ээс дээш насны хүмүүс байна.

Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан 18-30 насыханы дунд  шээс ялгаруулах тогтолцооны эмгэг,  вируст элэгний үрэвсэл зонхилон шинээр илэрч байга бол 31-45, 46-60 насынханы дунд ходоодны үрэвсэл буюу гастрит,  элэгний үрэвсэл, бамбай булчирхай дотор ургацаг(зангилаа) зэрэг эмгэгүүд дийлэнх хувийг эзлэж байна. 

Харин нийт үзлэгт хамрагдсан иргэдийн дунд бамбай булчирхай дотор ургацаг, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, элэг, цөс, нойр булчирхай архаг үрэвсэл, шээс ялгаруулах замын эмгэгүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Лабораторийн хувьд тэмбүү, биохими, ДОХ, цус зэрэг заасан багц шинжилгээг өгнө. Шинжилгээнд орохын өмнөх өдөр иргэд 8 цагаас хойш хоол идэхгүй. Өглөө ирэхдээ мөн адил хоол идэлгүй ирэх шаардлагатай. Хэрэв даралтны эм, зүрхний эм уудаг бол эмнүүдээ уугаад ирнэ. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг нь ирсэн байх тохиолдолд үзлэгт орох боломжгүй гэж  УНТЭ-ийн Эрүүл мэндийн дэмжих төвөөс ЗӨВЛӨЖ байна.

Ташрамд дурдахад, УНТЭ  Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ