“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дахь өдөр эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эхний барилдаандаа ЕАШТ-ий алт, хүрэл медальт Израилийн Петер Палтчикийг хоёр вазаригаар ялав. Тэрбээр 1/8 шигшээд Словакын Бенжамин Матасеж, Канадын Кайл Рейес нарын ялсантай барилдана.