“ОРХОН” голын гүүрнээс “приус-20” маркын АВТОМАШИН УНАЖЭЭ



Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан. Тус автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 10.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ