Хятад, Монгол, Орос 3 улсын Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум амжилттай зохион байгуулагдлаа.
Голомт банк нь Монголын банк санхүүгийн салбарыг төлөөлөн Хятад, Монголын банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, Хятад Монголын банкны холбоог үүсгэн байгуулах эхний шанг татсан нь хоёр улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон алхам болсон юм.
Энэ үеэр Голомт банк нь БНХАУ-ын Bank of Inner Mongolia-тай хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх, экспорт импортлогчдыг дэмжих зорилготой 15 сая ам.долларын Худалдааны санхүүжилтийн зээлийн гэрээг үзэглэсэн нь энэхүү арга хэмжээний гол хэсэг байлаа. Уг гэрээг байгуулснаар Голомт банк нь дэлхийн улс орнуудтай хийгдэж буй экспорт импортын худалдан авалтыг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэхээс гадна эрсдэлийг бууруулах зорилготой гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгож байна.