16 настай охины нагац эгч: Бид дүүгийнхээ цогцсыг ТАНИАГҮЙ



16 настай охин болон 32 настай эмэгтэйн аминд хүрсэн Ц.Дагвадорж болон түүний хамсаатан гэх этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр эхлэн, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Хохирогч 16 настай охины нагац эгч Д.Нарантуяа "Бид шударга шүүхийг л шаардаж байна. Бид баримттай зүйл дээр л ярина. Бид дүүгийнхээ цогцсыг таниагүй. Ээжид нь үнсэх зай ч байгаагүй. Энэ чинь цуврал аллага шүү дээ. 

Миний дүү айлын ганц охин, аав нь айлын ганц хүү. Энэ гэр бүлийн амьдрал ингээд дуусч байна гэлээ. " гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ