Б.Пүрэвдагва: Наймдугаар сарын 15-наас автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна



08.15-наас 09.12 хүртэл нийслэлд авто машины дугаарын хязгаарлалт тогтооно гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва  мэдээлэв.

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Нөгөө талдаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зочдын ачаалал нэмэгдэнэ.

Энэ утгаараа наймдугаар сарын 15- наас есдүгээр сарын 12-ны хооронд жил бүр хэрэглэж ирсэн автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР явна.

Тиймээс та бүхэн өөрийн автомашины улсын дугаарт тааруулж ажлаа төлөвлөхийг хүсэж байна. Хотын даргын хувьд хэлэхэд бидний өнөөдрийн байгаа нөхцөл байдал ийм байна. " гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ