Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно. Хүснэгтийг тэргүүлж буй “Хатант Интернэшнл” болон “M Cи Эс Энержи” багуудын барилдаантай. Мөн гурван хожилтой “Хамаг Монгол” болон таван барилдаанаас нэг хожил авсан “Эв Монгол” багууд зургаадугаар тойргийн эхний хагаст барилдахаар оноолт гарчээ.
“Алтан цом”-ын хүснэгтийг “M Cи Эс Энержи”, “Хатант Интернэшнл” багууд адил дөрвөн хожилтой тэргүүлж байгаа бол “АПУ Скайтел”, “Од групп”, “Хамаг Монгол” гурван хожилтой удаалж байна.
