Өнөөдөр болох үйл явдлууд



09:00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт байгаль орчны салбарын онол, практикийн бага хурал болно.

10:00 цагт ЗХЖШ дээр Тавантолгойн зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан харамсалтай хэргийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд Нийслэлийн Иргэний танхимд "Ээлтэй хүнс" үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  Хуульчид оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн ордны хуралдааны В танхимд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийнэ

11:00 цагт Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 3-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Үндэсний статистикийн хороо

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга, инженер гэх мэт бүрэлдэхүүнтэй комисс барилгын зөвшөөрлийг хэрхэн хууль бусаар олгосноос үүдэн хувийн хэвшлийн төлөөлөл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаараа мэдээлэл хийнэ. 

14:00 цагт Баянгол дүүргийн 20-р сургууль дээр “Зөв мэндчилж сурцгаая” аяны шалгаруулалт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг  99264035 дугаараас аваарай.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ