ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД 5247 ХҮҮХЭД ХАМРУУЛНА



Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар энэ жил хүүхэд харах үйлчилгээнд 5247 хүүхэд хамруулах квот тогтоожээ. Улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний 426 төв бий. Эдгээрийн 128 нь нийслэл, 125 нь аймгийн төв, 173 нь алслагдсан сумдад бий.

Нэг хүүхдэд ногдох сарын урсгал зардал 125-145 мянган төгрөгийн хооронд байх аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ногдох сарын зардал 263.600 төгрөг байна. Харин жилийн нийт зардалд 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийт 1025 багш сургалтад хамрагдсан байна. Өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээнд 5494 хүүхэд хамрагдсанаас 297 нь хөгжлийн бэрхшээлтэй аж.

Сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдвал зохих 240.000 хүүхэд байгаагаас энэ хичээлийн жилд 190.000-ыг нь хамруулжээ. Үлдсэн нь гэртээ байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С. Тунгалагтамираас Хүүхэд харах үйлчилгээний төвд хүүхдээ өгөхдөө юу анхаарах ёстой талаар тодруулахад  “Эцэг эхчүүд хүүхдээ Хүүхэд харах үйлчилгээний төвд өгөхдөө хүүхэд харахтай холбоотой хууль, эрх зүйн актыг сайн судлах хэрэгтэй.

Эдгээр хууль, дүрэм, журам бүгд /mlsp.gov.mn/ цахим хуудсанд бий. Учир нь 2016 оны дөрөвдөгүүр улиралд Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг шалгасан. Тухайн үед сургалтад хамрагдаагүй хүн багшаар ажилд орсон, хүүхэдтэй зүй бус харилцаж гар хүрсэн, халуун тогоотой орчинд хүүхэд харсан, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн. Тиймээс зарим төвийн эрхийг цуцалж, бусдад нь хугацаатай үүрэг өгсөн” гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ