Улаанбаатар Смарт карт ХХК, Нийслэлийн Тээврийн газар хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах" сарын аяныг зарласан билээ. Тэгвэл өнөөдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа Улаанбаатар Смарт карт ХХК-ий хурлын танхимд боллоо.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улаанбаатар Смарт карт ХХК-ий ерөнхий захирал Юүн Жун И, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нэгдүгээр байранд Эрдэм транс ХХК-ий Ч:64 чиглэлийн 13-037 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа нар шалгарсан бол хоёрдугаар байранд Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2-р баазын 02-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням, гуравдугаар байранд "Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 1-р баазын 01-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар тус тус шалгарсан байна.