ҮСХ: Тэтгэврийн сан сүүлийн зургаан жилд алдагдалтай байна



Харин зарлага тайлант хугацаанд 1.9 их  наяд төгрөгт хүрч 2006 оныхоос 9.5 дахин өссөнийг ҮСХ мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэгч даатгуулагч иргэд 2017 онд нэг сая болж 2006 оныхоос 2.2 дахин нэмэгдсэн бол тэтгэвэр авагчид 388.3 мянга болж 1.3 дахин өсжээ. Тэтгэврийн сан алдагдалтайгаас гадна тасралтгүй нэмэгдсээр байгааг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын судалгаанд онцолсон байгаа юм. Статистик үзүүлэлтийг харвал, 2006 онд нэг өндөр настанд олгосон тэтгэврийн нэгсарын дундаж хэмжээ даатгуулагчийн төлсөн шимтгэлээс 1.6 дахин өндөр байжээ. Харин 2016 онд 4.8 дахин өндөр болж нэмэгдсэн байна. Судалгаанаас харахад, тэтгэвэр авагчдын тоо болон тэтгэврийн хэмжээ өсөж Тэтгэврийн сан сүүлийн зургаан жилд алдагдалтай болжээ. Тиймээс тэтгэврийн насыг сангийн орлого бүрдүүлэлт болон зарлагын харьцаанаас хамааруулан оновчтой тогтоох, урт хугацаанд тогтвортой бодлогоор хангах шаардлагатай гэж ҮСХ-ны судалгаанд дурдсан байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ