Хуулийн хэрэгжилт 2 арга хэмжээ эхэллээ



Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн цагдаагийн газар хамтран “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” “Хуулийн хэрэгжилт-2” арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүллээ. Арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгоор НМХГ-тай хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний аюулгүй байдалд хамтарсан үзлэг шалгалт хийн илэрсэн зөрчил дутагдлыг засуулах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэд,байгууллагад хууль сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ