"ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ



Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай орчинг бүрдүүлэхийн зорин ажиллаж байгаа "Итгэлийн танхим" төрийн бус байгууллага зургаа дахь эмнэлгээ тохижуулж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо.

Тус арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, төсөлд хамрагдсан багийнхны төлөөлөл оролцлоо. Энэ удаад "Итгэлийн танхим" ТББ-ынхан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж, хүлээлгэн өгч байна. Өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг нь л тохижуулан хүлээлгэн өгдөг байсан бол энэ удаад тасгийг бүрэн шинэчилж, хүүхдийн тасагт шинэ стандартыг тогтоохыг зорьж ажиллалаа хэмээн СТА Г.Ундармаа энэ үеэр ярьсан юм. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тохижуулах ажлын хүрээнд нийт 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгаалалын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа СТА Г.Ундармаад "Нийслэлийн эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан юм. Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн "Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулж өгсөн Г.Ундармаад талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэн бүхэн ийм ажлыг эхлүүлж чадахгүй шүү дээ. Бидний ажилд маш том туслалцаа үзүүлсэн тэдний багийн хамт олон болон энэ төсөлд гар бие оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа хэлмээр байна" хэмээлээ. 

123

123123



123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ