Сүхбаатар аймгийн зорилтот сумдад хэрэгжиж буй төслийг нэг сараар сунгалаа



Японы Хүүхдийг Ивээх сангаас “Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ, Сүхбаатар, Онгон сумдад хэрэгжүүлж байгаа билээ. 

Японы Хүүхдийг ивээх сангийн ажилтан Э.Өлзийсайхан хэлэхдээ “ Энэхүү төсөл маань Сүхбаатар аймагт 2016 оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ нэг сард дуусах байсан боловч дахин нэг сарын хугацаагаар сунгагдан 2 дугаар сарын 28-ныг хүртэл хэрэгжихээр боллоо. Энэ хугацаанд бид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар сургуулиудаас санал авч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна...” гэсэн юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслийн хүрээнд аймгийн 16 сургуулийн удирдах ажилтнууд, багш нарын дунд “Сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах” сургалт зохион байгуулан орон нутгийн сургагч багш 52-ыг бэлтгэж, улмаар дээрх сумдын 175 хүүхдэд сургалт явуулсан байна.

Мөн сургуулийн орчны эрсдэлийг тодорхойлон, эрсдэл бууруулах чиглэлээр 7.180.700 төгрөгийн төслийг хэрэгжүүлж дуусчээ. Төслийн хүрээнд сургуулийн гадна гэрэлтүүлэг, бие засах газар барих, тэмдэг тэмдэглэгээ хийх, дотуур байрны гэрлийн унтраалга, разетик солих, эко болон халаагч тень тавих, халаалтын труба солих зэрэг орчны эрсдэлийг бууруулах ажил хийжээ. Дотуур байранд суурин утас тавьж, гурван суманд юнител, дөрвөн суманд жи-мобайлийн нэг жилийн ярианы эрхтэй утас хүлээлгэн өгсөн байна.

 

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ