“Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” төслийн нээлт өчигдөр Хан-Уул дүүрэгт боллоо



JCI Улаанбаатар салбар байгууллага Хан-Уул дүүргийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газартай хамтарч “Хотын шийдэл” төслийг хэрэгжүүлж байна.

“Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” уриатай төслийн нээлт өчигдөр Хан-Уул дүүрэгт боллоо.

“Нийслэл хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг нийгэмдээ нөлөөлдөг, шийдэл дэвшүүлдэг болохыг уриалж, идэвхжүүлэн, холбоо харилцаандаа тулгуурлан бид залуустай хамтран ажиллах зорилготой.

Төслийн хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалах, тэднийг татан оруулахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Энэ хүрээнд сурагчид, оюутнуудад сургалт явуулахаас гадна мэтгэлцээн, илтгэлийн уралдаан зохион явуулна” гэж Хотын шийдэл төслийн захирал Н.Баярмагнай онцлов.

Төслийн нээлтэд JCI Улаанбаатар байгууллагынхан, Хан-Уул дүүргийн удирдлагууд болон тус дүүргийн сургуулийн захирал, багш, сурагчид оролцож, хоггүй дүүрэг болохоор хамтын ажлаа эхлүүлсэн нь энэ.

Улаанбаатар хот 4704 ам.метр газар нутагтай, 1.3 сая хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ их хотын эгнээнд хэдийнэ орсон боловч том хотод тавигддаг хэд хэдэн шалгуурыг хангаж чадаагүй байна. Үүний нэг нь хог хаягдал. Нийслэлчүүд өөрийн хэрэглээнээс хоногт дунджаар 2500 тн хог хаягдал гаргадаг.

Олон улсын зах зээлд жил тутам 1000 гаруй нэр төрлийн химийн бодис шинээр гарч байгаагаас үүдэн жилд 300-400 сая тонн аюултай хог хаягдал бий болсоор байгаа юм. Тиймээс хог хаягдлын хэмжээг багасгаж, хор нөлөөнөөс нь иргэдээ, орчноо хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчид ажиллахаар төлөвлөжээ. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
2
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ