“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ НӨХӨЖ АВАХ БОЛОМЖТОЙ



Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ач санах хууль”-ийг батлуулж, ахмадуудад “Насны хишиг” тэтгэврийг олгож эхэлсэн. Харин насны хишгээ авч амжаагүй хүмүүс  энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө нөхөн авах боломжтой. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт оруулж, Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгохоор хуульчилсан. Тухайлбал, 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай бол 80 мянга, 80-89-тэй настанд 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 төгрөгийг тус тус олгох юм. Тухайн насны болзол хангасан ахмад настнууд сум, хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Иргэний үнэмлэх болон батлагдсан маягтын дагуу өргөдлөө гаргах аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ