Нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт шинэ шийдлийг нэвтрүүлэх ажлын хэсэг хуралдлаа



Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үед дэвшилтэд техник,технологи болон менежментийн шиидлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний хурлаа хийлээ.

 

Нидерландын “Вейсис” компанийн замын хөдөлгөөн болон авто зогсоолын зөвлөх, төслийн менежер Воутер Б.Дас авто зогсоолын бодлого, төлөвлөлтөөр танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн дараагийн хуралдаанд төлбөртэй зогсоолын журмыг эцэслэн боловсруулах, нийслэлийн харьяа газруудад “Вейсис” компанийн албаны төлөөллүүдийг авто зогсоолын талаар шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг тус тус үүрэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ