“ЗААГ” номын нээлт болно



“ЗААГ” ном хэвлэгджээ. “ЗААГ” номыг залах ёслолын ажиллагаа   маргааш буюу 2017 оны 03-р  сарын 30-ны өдрийн 14:49 цагт Соёлын төв өргөөнд болох юм байна. 

 

Номын зохиогч нь хэдийгээр өөрийнхөө намтарыг өгүүлж буй  боловч  1930 –аад оноос өнөөг хүртэлх Монголын түүх, үйл явдалтай уяж, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм  нуран унаж  байгааг зэрэгцүүлэн дүрслэхийн зэрэгцээ  хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан   тэсрэлтийн  тухай   өгүүлжээ. Бас зааг хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж, талцал хуваагдалыг дэвэргэж,  хөгжлийг чөдөрлөж байгааг ч дүрсэлжээ.  Энэхүү номын зохиогч нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва аж. Тэрээр энэ номоо дөрвөн жилийн турш  бичжээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ