“ХАС” БАНКИНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ



“Өргүй Монгол” ТББ-ынхан өчигдөр “ХАС” банкинд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. Тэд “Гадаадын оффшорчдын бодлого “Хас”  банкинд үүрлэжээ” хэмээгээд оффшорчдын эсрэг дайн зарлаад байгаа энэ үед “ХАС” банктай холбоотой зарим мэдээлэл татаж байна гэлээ. Тодруулбал, төгрөгийн ханшийн уналтаас болж орон сууц зээлээр авсан иргэд өнөөдөр авсан бараа хэд дахин нугалж төлж байгааг тэд ийнхүү эсэргүүцсэн юм.
 
Энэ талаар  “ХАС” банкнаас зээл авсан БЗД-ийн иргэн  Д.Мөнхгэрэл  “2011 онд 200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон. Гэтэл “Хас” банкнаас манайх төгрөгөөр шийднэ гэчхээд зээлийг доллараар баталчихсан байсан. Тэгээд 20 жилийн хугацаатай долларын зээлийг 00.1 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээнийх нь дагуу 160 сая төгрөгийн зээл авсан хүн 320 сая төгрөгийг төлөөд одоо цаана нь 108 мянган ам.долларын өрөнд орчхоод байгаа. Цаашид төлж дуусах хүртэл бараг тэрбум төгрөгийн өртэй. Долларын ханшийн зөрүүнээс Монголчууд маш их алдагдалд орж байна. Хэрвээ Монголд  бүх зүйл төгрөгөөр шийдэгддэг бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байх байсан. Над шиг ийм нөхцөл байдалд орсон хүн маш их байгаа.  Иргэний хуулийн 218.1 –д зааснаар зээл авсан тухайн үеийн үеийн ханшаараа зээлээ төлнө гэхээр хүсэлтийг маань “ХАС” банк цуцлаад одоо үеийнх нь ханшаар төлөхийг шаардаж байгаа. 218.1-т заасан хуулийн дагуу Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр авсан зээлээ тухайн үеийнх нь ханшаар төлөх ийм л шаардлагыг тавьж байгаа. Шүүхэд хандаж шүүх хэрхэн шударга шийдвэр гаргахыг харах болно” гэсэн юм.
 
Мэдээллийн төгсгөлд тэд оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна гэдгийг мэдэгдлээ.

 
 
 
Эх сурвалж: olloo.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ