Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан болон газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав.
Ажлын хэсэг нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцахаас гадна иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Мөн эрчим хүчний салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд тодорхой мэдээллүүдийг тус яамны цахим хуудаст байршуулаад байна.