Хүүхэд, залуусын байгууллагуудын өдөрлөг болно



Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилготой “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 25 өдрийн 11:00-16:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлан мэдээлж байна. Мөн иргэдийн санал, хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, Засгийн газар, яам, нийслэл, дүүргийн болон байгууллагын шийдвэрт тусган хэрэгжүүлэх, Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг сурталчлах, таниулах боловсронгуй болгох талаар иргэдийн санал бодлыг сонсоход оршиж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөрлөгт

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, харьяа газруудын хамт оролцох юм.

Харъяа газрууд:

  • Монголын Хүүхдийн ордон

  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

  • -Гэрлэх ёслолын ордон

  • Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор

  • Хүүхдийн зуслангууд

  • Хүүхдийн халамж, асрамжийн байгууллагууд

Дүүрэг:

  • Нийслэлийн 9-н дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд оролцоно.

Өдөрлөгийн үеэр байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэх танилцуулахаас гадна, иргэдэд шууд үзүүлэх боломжит үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг хүргэж, сэтгэлзүйн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө авах боломжтой гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ