ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ АНАГААХ-ЫН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛҮҮД ТЭРГҮҮЛЖЭЭ



2017 онд дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй байх мэргэжлийг “Форбес” сэтгүүл нэрлэжээ. Жагсаалтын талаас илүү хувийг буюу бараг эхний 10 байрт эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын мэргэжлүүд багтсан байна.

Жагсаалтын эхэнд нойрсуулагч эмчийн мэргэжил оржээ. Түүнчлэн хиймэл шүд хийдэг эмч , сувилагч, хүүхдийн эмч эхо дуран оношилгооны эмч, мэс засалч зэрэг эрэлттэйд орж байна. Жагсаалтад мөн хуульч, компьютерийн инженер, программ хангамжийн инженер зэрэг мэргэжил багтжээ.

АНУ-ын статистикийн хорооноос ирэх 2020 хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг мөн л эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжлүүд тэргүүлжээ. Жагсаалын нэгдүгээрт нүдний эмч орсон мөн эхний аравт малын эмч болон тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлүүд багтжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ