МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭНЭ САРЫН 5-НД БОЛНО



МАН Бага хурлаа энэ сарын 5-нд хуралдуулахаар товлосон  тухай эх сурвалж мэдээллээ. 
Намын Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт үйл ажиллагааг хэлэлцэж намын Их хурлыг товлон зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ныг дуустал зарласан байгаа. Иймд эрх баригч намынхан Бага хурлаараа дотооддоо асуудлаа цэгцлээд УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тохирсон бололтой. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ