“VOLKSWAGEN” КОМПАНИ ОХУ-ААС 7700 “MULTIVAN” МАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА



“Volkswagen” компанийн Оросын дилер “Фольксваген Групп Русс” НХН 2014-2016-нд үйлдвэрлэгдсэн Т5, Т6 үеийн “Multivan” загварын 7700 гаруй машинаа эргүүлэн татахаар болжээ. Энэ тухай техникийн тохируулга, хэмжил зүйн холбооны агентлаг “Ростандарт” мэдээлжээ.

“Эргүүлэн татах болсны шалтгаан нь олон давхар ремений нэг салааны ремень чангалагч нь чиглүүлэгч роликтойгоо хавирч болзошгүй байгаа явдал юм” гэж уг мэдээлэлд дурджээ.

Энэхүү дефект нь дээрх эд ангиудыг хурдан элэгдэх, зарим тохиолдолд ремень тасрахад хүргэж болзошгүй байгаа гэж Росстандарт анхааруулжээ.

Дээр дурдсан тээврийн хэрэгслүүдийн олон давхар ремень, чангалагч хоёрыг нь солих ба засварын ажил дээрх машин эзэмшичгдийн хувьд үнэ төлбөргүй хийгдэх аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ