Б.Мягмар: Цаашид бүсээ чангалж, тэвчиж чадахгүй



Өчигдөр Монголын Эрүүл Мэндийн Ажилтны /МЭМА/ ҮЭ-ийн -ноос эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг ирэх онд 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг шаардаж буйгаа олон нийтэд хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.  Тэд энэхүү шаардлагынхаа хариугэрх баригчдаас ажлын таван өдөрт авна гэв. 

Arslan.mn

Энэ үеэр тус холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин 2014 оноос хойш огт нэмэгдээгүй.Гурван талт хэлэлцээрт заасны дагуу МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр хийх санал гаргасан ч өнөө хүртэл эрх баригчид цааргалсаар байна.  Тэд 018 онд цалин нэмж чадахгүй 2019 онд нэмж болохын гэдгээ санаа зовж түгшихгүй хэлсэн. Эмч эмнэлгийн ажилтнууд 2019 он хүртэл бүсээ чангалж тэсч чадахгүй ээ.

Саяхан хийсэн “Сэтгэл зүй, ажлын ачаалал дарамт”-ын талаарх хийсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтны болон шат шатны шалгадаг байгууллага, үйлчлүүлэгч, иргэд, байгууллагын уирдлагын дарамтад стандарт бус нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг тогтоосон.

Энэ бол салбарын ажилтнууд хүнд нөхцөлд үнэлэмжгүй, дарамтад ажилладаг гэдгийг нотолсон судалгаа. Тиймээс бид эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх мөнгийг 2018 оны төсөвт тусгахыг шаардаж байна”. хэмээв.

Энэ удаагийн цалин нэмэх тэмцэлд өнөөдрийн байдлаар 20 мянган эмч эмнэлгийн ажилтнууд дэмжиж байгаагаа гарын үсгээрээ батлагаажуулж тус холбооны ажлын албанд ирүүлжээ. 

Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал шаардлагаа хангуулахаар цагаан халадтай 10 мянга гаруй эмч ҮЭ-ээ уухайлан жагссаныг эрх баригчид мартаагүй байх . Тэр үед зөвхөн эмч нар жагссан. Энэ удаа цалингаа нэмүүлэхээр тэмцэхэд 20 мянган хүн “жагсаах” нь Б.Мягмар даргад төвөггүй л байх болов уу. 

Arslan.mn

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ