“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ



“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас залуучуудыг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зорилгоор гарааны бизнесийн арга хэмжээг зохион байгуулж буй.

Нийслэлийн долоон дүүрэгтэй хамтран хэрэгжүүлж буй тус арга хэмжээний хүрээнд гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг бүртгэж сонгон, шалгарсан гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг Бизнесийн санаа, бизнесийн санаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт”,  Бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт /Загварчлах сэтгэлгээ/“Бизнес модель хавтан” ашиглах зэрэг сургалтанд хамруулна. Арга хэмжээний хоёрудугаар шат болох гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээ хэрэгжүүлэх буюу гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн /ментор/-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн арга хэмжээг зохион байгуулах, шалгарсан нэг төсөлд 10.000.000 /арван сая төгрөг/ гарааны эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгийг олгох үйл ажиллагаа дүүргүүдэд эхлээд байна. Өнгөрөгч Пүрэв гаригт тус арга хэмжээ Сүхбаатар дүүрэгт болж, 5 баг өрсөлдөн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өнгө оруулагч, химийн бодисын найрлагагүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Bakery Garden” үйлдвэр шалгарсан юм. Тус үйлдвэр нь үүсгэн байгуулагдаад 7 сарын нүүр үзэж байгаа гэлээ. Арга хэмжээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзориг, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Долгорсүрэн оролцож, залуучуудад амжилт хүсч мэдээлэл өглөө. Тус арга хэмжээнд хамрагдсан бүх залууд мөн гэрчилгээ олгосон юм.

Б.Энэбиш “Bakery Garden” үйлдвэрийг үүсгэн байгуулагч

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

Танай багт баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

- Баярлалаа. Үйлдвэрээ байгуулсан цагаас хойш чамгүй хугацаа, бэрхшээл, амжилтыг тууллаа. Энэхүү арга хэмжээнд оролцох болсны гол шалтгаан бол яагаад бид өөрийн гэсэн бизнес моделоо гаргаж болохгүй гэж. Хэрэглэгч байна уу байна. Эрэлт нь ч байна. Тиймээс энэ санаагаа хэрэгжүүлээд, хийгээд үзье. Ялсан ч бай ялагдсан бай хамаагүй. Эндээс бид маш олон зүйл сурч авах юм байна гэж бодож орж ирсэн. Зорилгодоо бид хүрлээ. Ялагч болсондоо баяртай байна. Цаашлаад илүү их зүйлийг нарийвчлан сурах болно гэж хүсэн хүлээж байгаа.

Бүтээгдэхүүнээ танилцуулаач? Даваа тал нь юу байна?

- Бүтээгдэхүүний тухайд ямар нэгэн удаан хадгалах нөөцлөгч, өнгө амт оруулагч бодисгүй цэвэр органик гэж хэлж болно. Хүн идсэний дараа гадагшлах боломжтой л хүнс гэсэн үг. Тэгэхээр таргална гэж айхгүйгээр эсвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйл идчих вий дээ, хүүхдийн шүд хорхойтчих вий дээ гэж хэрвээ боддог бол эсрэгээрээ тэр бүхнийг шийдэж өгсөн. Манайх гурван төрлийн бүтээгдэхүүнтэй. Цаашдаа үүнийгээ илүү олон төрөл болгож нэмэгдүүлье гэж бодож байгаа. Одоогийн бүтээгдэхүүн маань “Бурамхан” печень, “Үндэсхэн” луувантай аяган бейкэри, цэвэр какаогоор хийсэн “Амтлагхан” шоколадтай гэсэн Орцондоо мэдээж хүний биед хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг багтаасан. Жишээлбэл: Амтлагханыг цэвэр какао Америкаас захиж авчруулан хийж байна.

Зах зээлээ судалсан уу?

- Зах зээлийн хувьд бид дунд сургууль, фитнесээр хичээллэж байгаа иргэд, жирэмсэн эхчүүд, төрсний дараах хүүхэдтэй ээжүүдэд юун түрүүнд хүргэнэ гэж бодож байна.

 

Дүүргүүдэд ийнхүү шалгарсан багууд хоёрдугаар шатандаа оролцож байна. эндээс шалгарсан багууд гуравдугаар шат Бэлтгэл хурдаасгуур /Pre-Accelerator/ арга хэмжээ буюу гарааны бизнесийг бизнесийн зөвлөхийн /ментор/-ийн туслалцаатайгаар 5 долоо хоногийн турш хөгжүүлэх, бойжуулах арга хэмжээнд хамрагдана. Бэлтгэл хурдасгуур хөтөлбөрт амжилттай оролцсон гарааны бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, санхүүжилтийг татах, хөрөнгө оруулах,  хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

“Start up“ арга хэмжээ ШИЛДГҮҮДЭЭ тодруулж эхэллээ

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ