“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэг МАРГААШ ЭХЭЛНЭ



“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэг МАРГААШ ЭХЭЛНЭ ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn

Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах  гэж байна. 

Сүрьеэ өвчин бол дэлхий нийтэд хамгийн их тархсан халдварт өвчний нэг. Манай улсад ч мөн адил аюулын хэмжээнд хүрсэн. Манайд жилд 4000 гаруй шинэ сүрьеэ оношлогдож, эмчилгээнд орж байна. Тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өссөөр байна.  ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 10 гаруй жилийн өмнөөс Монгол улсад эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношилж, эмчилж эхэлсэн. Эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд 2 жилийн хугацаанд 10-40 сая хүртэлх төгрөгийг зарцуулдаг байна.

Ихэвчлэн дархлаа сул, тодорхой эрхэлсэн ажилгүй, архи их хэрэглэдэг, хоол хүнсний хомсдолтой, амьдралын түвшин доогуур хүмүүс ихээр өртдөг. Гэвч сүрьеэ туссан хүмүүс эмчилгээгээ тууштай хийлгээгүйн улмаас эмэнд тэсвэртэй сүрьеэг үүсгэх гол шалтгаан болж байна.

Энэ удаагийн үндэсний сургалт хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг 25 байгууллагын 170 гаруй оролцогчийг хамруулж байгаараа ихээхэн онцлогтой  аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ