Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гуравдугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН орж байна



Манай улсад сүрьеэ ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нас баралт тулгамдсан асуудал болж байна. Иймд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр олон тулгамдсан асуудлыг “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байна. 

Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гурав дугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН зүй ёсоор орж байна

Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гуравдугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН орж байна Arslan.mn

Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж хэлсэн үгэндээ “Сүрьеэ нь 1990-ээд оноос дэлхий дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2016 онд дэлхий дээр 10,4 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1.3 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 580 мянган тохиолдол бүртгэгджээ. Үүний 45% нь Энэтхэг, БНХАУ болон ОХУ-д бүртгэгдсэн байна.
Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Насны бүлгээр авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуучуудын дунд тохиолдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 53.5 хувь, эмэгтэйчүүд 46,5 хувийг тус тус эзлэж байна. 
Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа нэг томоохон асуудал бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа явдал юм. Хүн төрөлхтөнд учруулж буй аюулын 3 дугаарт сүрьеэ өвчин зүй ёсоор орж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ОХУ-ын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгууллаа. Сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын ерөнхий ассамблейн 2018 оны чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог байсан.” хэмээлээ. 

Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гуравдугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН орж байна Arslan.mn
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гуравдугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН орж байна Arslan.mn

Хэлэлцүүлэг нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр буюу өнөөдөр “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааны үр дүн, цаашид авах арга хэмжээ”, Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гуравдах удаагийн үндэсний тандалт судалгааны үр дүн зөвлөмж”,  Сүрьеэ өвчний улмаас хувь хүн, өрх гэр бүлд учирч буй санхүүгийн дарамт судалгааны урьдчилсан дүн”, “Ерөнхий боловсролын сургуулын сургуульд гарч буй сүрьеэгийн дэгдэлт, цаашид авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэж байна.
Харин маргааш буюу 2017 оны 11 дүгээр 24-ний өдөр “Сүрьеэгийн халдварын сэргийлэлт хяналт, анхаарах асуудал”, “Олон нийтэд түшиглэсэн сүрьеэгийн  тусламж үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэх аж.

"Сүрьеэ өвчин нь нас барахад хүргэдэг амь насанд хамгийн аюултай 10 өвчний нэг " 

2016 оны байдлаар Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравдугаарт орж байна. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар 10000 хүн амд ноогдох сүрьеэгийн тохиолдлын түвшин дунджаар 14,1 байна.

Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст ижил тархалттай байгаа ч 15-24, 25-34, мөн 65 –аас дээш насны дунд өвчлөл илүү өндөр байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь 3 жилийн дунджаар 10,6 хувь, 2016 онд 12,8 хувь болж өссөн байгаа нь анхаарал татсан асудулын нэг болоод байгаа ажээ.  

Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гуравдугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН орж байна Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ