Талархлын баяраар Америкчууд цахимаар 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ



АНУ-д талархлын баярыг тохиолдуулсан "Хар баасан гараг"-ийн худалдаа боллоо. Энэ жилийн  борлуулалт өмнөх жилийнхээс 20 гаруй хувиар өссөн гэж "Deloitte"-ийн судлаачид тооцоолжээ .

Талархлын баяраар Америкчууд цахимаар 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ Arslan.mn

Нэг хүн дунджаар 427 ам.долларын худалдан авалт хийсэн гэх тооцоо байна. 

Талархлын баяраар Америкчууд цахимаар нийт 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн. Үүний бараг тэн хагас нь ухаалаг гар утсаар хийсэн гүйлгээ байсныг "Adobe Analytics"-ийн шинжээчид онцолжээ.

Ухаалаг утсаар гүйлгээ хийсэн борлуулалт өмнөх оныхоос 17 хувиар өссөн байна. 2016 онд энэ төрлийн борлуулалт жилийн дүнгээр 58 хувиар өсөж, 449 сая ам.долларт хүрч байсан юм. АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 11 дүгээр сард буурсан ч 2004 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хэвээр байна. Гэхдээ энэ нь баярын улиралд шууд нөлөөлөхгүй гэж цахим судалгааны "Surveymonkey" байгууллага үзсэн байна.

Талархлын баяраар Америкчууд цахимаар 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ