Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай



        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан 92,200,000 /ерэн хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг нь хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Холбоотой мэдээ

Репортлов

Шинэ мэдээ