АНУ-ын Төв банк тайлан тэнцлийн хэмжээгээ сарын 10 тэрбум ам.доллараар бууруулна



Холбооны Нөөцийн банк тайлан тэнцлийн хэмжээгээ бууруулж, мөнгөний бодлогын нөхцөлөө чангатгахаар болж байна. Тухайлбал, АНУ-ын Төв банк тайлан тэнцлийн хэмжээгээ ирэх сараас сарын 10 тэрбум ам.доллараар бууруулахаар болсон аж. Бодлогын хүүг өсөхөд гол нөлөө үзүүлсэн эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшинтэй уялдуулж энэ шийдвэрийг гаргасан гэж ажиглагчид тайлбарлаж байна. Хэдий тийм боловч инфляц Төв банкны зорилтот түвшнээс доогуур байгаа нь бодлого тодорхойлогчдын өмнө томоохон сорилт болж байгаа юм. Одоогоор 1.7 хувьтай байгаа АНУ-ын инфляц ирэх онд 1.9 хувьд хүрнэ гэж Холбооны Нөөцийн банк таамагласан байна. Энэ нь Төв банкны хоёр хувийн зорилтот түвшинд дөхсөн үзүүлэлт аж. Гэхдээ сүүлийн таван жилд зорилтот түвшнээс доогуур байж ирсэн юм. Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогын нөхцөлөө чангатгаснаар тус улсын аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийн зээлийн өртөг нэмэгдэнэ. Энэ нь хадгаламж эзэмшигчдийн хувьд таатай мэдээ юм.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгөө АНУ-д байршуулах нь нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудад гадагш чиглэх хөрөнгийн урсгал нэмэгдэхийг шинжээчид онцолж байгаа юм.

 

  Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ