“Уолт Дисней” компани “21 дүгээр зуун Фокс” кино компанийг худалдан авчээ



“Уолт Дисней” компани “21-р Зуун Фокс” кино компанийг 52.4 тэрбум ам доллараар худалдан авсан тухайгаа  зарлажээ.  “Уолт Дисней” компани нь 21 дүгээр зуунФокс компанийн кино болон телевизийн студи, эзэмшихээр болж байгаа юм байна.

Фокс компаний эзэн өдгөө 86 настай Руперт Мурдокын хувьд  амжилтанд тулд бүхий л насаа зориулсан компанийхаа томоохон хэсгээс зарах болсон нь томоохон шийдвэр байсан нь дамжиггүй гэж BBC агентлагаас мэдээлсэн байна.

Компаниудын зүгээс 12-18 сарын дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгахаар зорьж байна гэж албаныхан мэдээллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Доналд Трамп 21-р зуун Фокс компанийн эзэн Руперт Мурдокт Уолт Дисней компанитай сайн гэрээ хэлэлцээр хийсэнд нь баяр хүргэснийг пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс уламжилжээ.

Эх сурвалж: Ugluu.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ