ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ



Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 10. Бархасвадь гараг.  Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. 

                          Барилдлага: Хотол чуулган    
                          Шүтэн барилдлага
: Авахуй            
                          Суудал: Уул                                 

Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Сэтгэл санаа өөдрөг байна. Ажлын эрч хүч маш их байна. Үр дүн ч их байна. Найз нөхөдтэйгөө уулзаж, тэдэнтэй хуваалцсан сайхан мэдээнүүд таны бие болоод сэтгэл санааг сэргээнэ. Бүтэлгүй, гутранги үзэлтэй хүмүүсээс зайлсхий.


ҮХЭР (4/20-5/20)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Нөхцөл байдал дажгүй байна. Мөнгөний хувьд боломжын байдалд орно. Өөрийн санаа бодлоо хэрэгтэй үед нь ил гаргавал та ялна. Хойшлуулалгүй хийх гэрийн ажлыг цаг гаргаж амжуул. Хүмүүсийн зөвлөгөөг авч байсан нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Түр зуур зогсож сайн бодож үзээрэй. Өнөөдөр мөнгө үрэлтээ багасга.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба энергийн их долгион танд амьдралаас авч болох том, жижиг олон таашаалаас хүртэх эрч хүч, урам зоригийг өгөх болно. Хэн нэгний магтаалын үг таны урам зоригийг нэмэгдүүлж, баяр баясгаланг бий болгоно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Ойрын өдрүүдэд баяр болох гээд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Сайтар унтаж амар. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Авьяаслаг арслангууд өнөөдөр өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Амжилттай өдөр. Удирдах хүмүүсийн ажил амжилтаар эхэлнэ. Ажилдаа эзэн болсон хүнийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, гавъяагаа үнэлүүлнэ. Таны авъяасаа гаргах цаг нь болсон байна. Хүмүүсээс тусламж зөвлөгөө ав.


ОХИН (8/23-9/22)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Санхүүгийн бичиг баримт тооцоогоо хяна. Зугаа цэнгэл баярын архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хэдийгээр түргэн бөгөөд шинийг санаачлагч сэтгэлгээ танд хүчтэй байгаа ч гэлээ хуурмаг хандлага гарч болох тул бүх ажил хэрэгтээ үнэнч шударга байгааг шалга. Бусадтай харьцах харилцаагаа шалгаж, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хэлэлцээ наймаагаа дуусгахаа хэд хоногтоо азна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам. Ярилцлага, уулзалт, шинэ ажилчид авах зэрэг нь амжилттай болж өнгөрнө. Гэхдээ ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэх үйлдэл гаргахаас болгоомжил.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Энэ өдөр олон уулзалт хийж магадгүй. Ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ.


НУМ (11/22-12/21)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Оюун санааны захирах харилцаа холбоо тогтоох хүсэл тэнцвэртэй болно. Энэ үед магадгүй таны бие сульдах ба хэд хоногийн дараа хэвийн болно. Эргэн тойрны хамтран ажиллагсадтайгаа харилцаа сайтай байж оюун санааны урам өгнө. Таны шийдвэр гаргах бодох ярих нь хамтрагчтайгаа бэрхшээлийг шийдэж чадна. Бүх бэрхшээлийг зайлуулахын тулд хичээн ажиллах хэрэг гарна. Хэцүү байсан ч хайр сэтгэлийн асуудлаа зүрхээрээ жолоод.


МАТАР (12/22-1/19)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Удирдах чанар тань гэр бүлийн холбогдолтой шийдвэр гаргах хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна. Мөн таны дарга таныг харж байгаа ч байж магад. Сануулга авах нь тийм ч таатай биш. Ажилдаа яв. Гэрийнхээ ойролцоо явж байгаад удаан уулзаагүй найзтайгаа тааралдаж магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Сонирхолтой өдөр. Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Дэлгүүрийн урт дараалалд зогсож, дутуу зүйлээ гүйцээх гэж явсаар нэлээд ядрах болно. Хилийн чинадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо. Энэ нь танд удахгүй явах аяллаа төлөвлөхөд туслах болно. Өнөөдөр гадуур зугаалахад маш таатай өдөр байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ Ажил ба эрүүл мэндтэй холбоотой асуудлууд чухлаар тавигдана. Танд ажиллах таатай ажлын нөхцлийг бүрдэх ба таны ажлын үр бүтээл их байна. Хэрвээ та хамтран ажиллагчийнхаа хамт урагш алхах юм бол энэ өдөр нилээдгүй зүйлийг амжуулж чадна. Та ажлыг хөнгөлж чадах техник технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Хэт олон нөлөөллүүд таны ашиг орлогыг тань хэдэн хэсэгт хуваах болно. Сайн төлөвлөж мөн зөв цагийг хүлээснээр та ашиг олох болно.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ