Казахстны Ерөнхийлөгч АНУ-д айлчилна



Казахстны Ерөнхийлөгч АНУ-д айлчилна Arslan.mn

Ану-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 16-нд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор Цагаан ордонд хүлээн авч уулзана гэж АНУ-ын захиргаанаас мэдээллэв. Мэдэгдэлд дурдсанаар тэд уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн холбоог бэхжүүлэх арга зам, эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

                Мөн хоёр ерөнхийлөгч олон улсын нийгэмлэгт тулгараад буй шинэ сорилт болох Афгинастантай  холбоотой асуудлын талаар НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлтэй санал бодлоо солилцоно. Цагаан ордон Дональд Трамп болон Нурсултан Назарбаев нар эртнээс хэлэлцэж ирсэн олон нийтийг устгах зэвсгийн хор хөнөөл болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар яриа өрнүүлнэ гэж мэдэгджээ.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ