Намын шинэ гишүүддээ батламж гардууллаа



Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн баярын өдрөөр МАН-д 125 гишүүн шинээр элслээ. Шинэ гишүүдэд намын батлах гардуулах ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “МАН 2016 оны шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүд, дэмжигчид та бүхний оролцоо, хувь нэмэр маш чухал.

Энэ тэмдэглэлт өдөр Их жанжин Д.Сүхбаатарын тулгын чулууг нь тавьсан МУ-ын улс төрийн ууган хүчин МАН-д бүл нэмэн, үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нэгдэн элсэж байгаа та бүхэндээ намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээлээ.

Мөн “Нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж, хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Эдийн засгийн болон эрх зүйн амаргүй нөхцөлд бид засаглалын эрхийг авч, улс орон, нийслэл хотоо өөд татахын төлөө ажиллаж байна. Ганцхан жишээ дурьдахад Улаанбаатар хот гэхэд аж ахуйн нэгж байгууллагуудад концессын гэрээ нэрийн дор 140 гаруй тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байсныг 2018 онд бүрэн барагдуулж, өргүй хот боллоо. Энэ мэтчилэн эдийн засаг, нийгэм, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр дорвитой, даацтай ажлуудыг хийнэ. Улс, нийслэлийн төслвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьектыг барьж хороо бүрт цэцэрлэг байгуулна гэсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Өнгөрсөн онд гэхэд бид цэцэрлэгт хамрагдалтыг 66 хувь байсныг 75 хувьд хүргэсэн. Энэ жил 80 хувь илүү гаргана гэж төлөвлөж байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцолж байв.

Намын шинэ гишүүддээ батламж гардууллаа Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ