Ардчилсан намын VI Их хурал хаалттай горимд шилжлээ



Соёлын төв өргөөнд үргэлжилж байгаа АН-ын VI Их хурал завсарлагааны дараа хаалттай горимд шилжлээ.

Хуралдаан завсарлахаас өмнө намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, "Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөр"-ийн төслийг танилцуулаад байсан. Завсарлагааны дараа Шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх санал шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд дараа нь хөтөлбөрийг санал хураалгаж батлах юм. Хэлэлцүүлгийн явцад намын дотоод асуудал хөндөгдөх тул хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хаалттай горимыг явуулах санал гаргаж, дэмжигдлээ.

Шинэтгэлийн хөтөлбөр нь ардчиллын үндсэн зарчимд тулгуурлан АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх чиглэл, хүрээг тодорхойлоход орших аж. Хөтөлбөрт тусгаснаар "Нээлттэй нам", "Цахим нам", "Бодлогын нам", "Итгэлтэй нам", "Хариуцлагатай нам", "Эв нэгдэлтэй нам" байх үндсэн зорилго зарчмуудын хүрээнд Үндсэн дүрэмдээ тусгах юм байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ