Монгол Улс 2018-2020 онд 100 цагаач хүлээж авахыг дэмжлээ



УИХ-ын Хууль зүйн  байнгын хорооны хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд дурдсанаар дээрх хугацаанд ОХУ-ын 30, БНХАУ-ын 30, бусад улс орны 40 хүртэлх иргэнийг цагаачлуулах юм байна. Эдгээр иргэдийн 52-оос дээшгүйг нь Улаанбаатар хотод бусдыг нь хөдөө орон нутагт байлгах ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэн байгаа ажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь өг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүн Н.Оюундарь, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нарын байр суурийг хүргэе.

Н.ОЮУНДАРЬ: -Сүүлийн долоон жилийн дотор манай улсын цагаачлах зөвшөөрөл 51.6 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл өнөөдөр орж ирж байгаа тогтоол нь дунджаасаа хоёр дахин илүү болчихоод байгаа юм. Ийм их иргэдэд цагаачлах зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Хэдийгээр цагаачлал нь хүний эрх ч гэсэн цагаачлалаас болж асуудал их гардаг. Монгол Улс өөрөө хоёр том их гүрний дунд байдаг жижигхэн улс. Жил болгон зуун цагаачдыг аваад байвал аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. 

Д.МӨРӨН: -Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд цагаач гэдэг нь бусад гадаадын оршин сууж байгаа иргэдээс ангиллаараа өөр байдаг. Шалгуур өндөртэй. Цагаач иргэдийг орогнуулах хүсэлтэй байгаа юм биш. Манайд бүртгэлтэй 1959 цагаач иргэний ихэнх нь буюу 63.7 хувь нь Хятад ард улсын иргэн байна. Оросын цагаач иргэн 643 байна. Цагаач иргэний хүүхдүүд өөр улсад сурах юм бол цагаачийнхаа статусыг хураалгаад сургуулиа төгсөж ирчихээд цагаачийнхаа статусыг авдаг. Сүүлийн жилүүдэд долоон жилийн дунджаар шинээр цагаачлах статус өгсөн тохиолдол цөөхөн байгаа. Тухайлбал энэ эрхийг 2017 онд хоёрыг өгсөн. Жилдээ бол үндсэндээ 4-5 цагаачлах эрхийг өгдөг. Түүнээс биш 100 хүнд бүгдэд нь цагаачлах эрх өгдөггүй. Цагаачилж байгаа иргэд өөрийнхөө улсын иргэний харъяалалтай байдаг. Гэр бүлээрээ цагаачлах асуудал сүүлийн үед байхгүй байгаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ