ОХУ-ын дипломатын өдөр болж байна



ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Александр Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Дарханчууд болон Монголын хойт бүсийн иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ онд Улан-Үд, Дархан хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Дархан-Уул аймаг нь үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилтоо хэрэгжүүлэхэд Монголын хойт бүсийн үйлдвэрлэлийн төв хотыг 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн юм. Энэ төлөвлөгөө нь Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридорын байршилтай тохирч байгаа гэж Ерөнхий консул А.Ц.Доржиев онцоллоо. Орос Улсын Ерөнхий Консулын газар нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Буриад улс болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санаачилга гаргасны үр дүнд, хоёр улсын бараа эргэлтийн 83 хувийг бүс нутгийн худалдааны сүлжээ бүрдүүлж байна.

Ерөнхий консул А.Ц.Доржиевийн биечлэн санаачилснаар Орос улсын дипломатын өдрийг сүүлийн жилүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад жил бүр тогтмол тэмдэглэж, Монгол, Оросын найрамдлын гишүүн байгууллага, хүмүүс, багш, оюутан сурагч хүүхдүүд хамтран Орос хэлний олимпиад, дуу, бүжгийн наадам, зураг, өгүүлэл бичлэгийн уралдаан зохион байгуулж хэвшсэнд иргэд олон нийт талархал дэвшүүллээ.

ОХУ-аас Дарханд суугаа Ерөнхий консулын газрын харъяал бүс нь тэлж Орхон аймаг, Эрдэнэт хотыг хариуцахаар болсонтой холбогдуулан консулын газарт ажилладаг дипломат ажилтнуудын орон тоо ч нэмэгджээ.

Дархан хот. 2018 он.  
 

ОХУ-ын дипломатын өдөр болж байна undefined

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ