“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана



Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Ажиллахыг хүссэн хүн бүрт ажлын байр байдаг уриатайгаар “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” өдөрлөгийг 6 байршилд гурван өдрийн турш  зохион байгуулж байна.

Өнөөдрийн хувьд гуравдугаар хороолол Ачлал их дэлгүүрийн зүүн талын Их байгаль цогцолборын урд талбайд, Төмөр замын соёлын ордны урд талбайд тус тус зохион байгуулж байна. Арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрлөгийн үеэр ажил идэвхитэй хайж буй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, өдөрлөгт оролцож буй ажил олгогч байгууллагуудын нээлттэй ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, бүртгэх зэрэг олон үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлж байна.

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт 19 аж ахуй нэгжийн 436 ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэж, ажил олгогч байгууллагууд иргэдтэй ярилцлага хийж, ажилд зуучлах үйлчилгээг газар дээр нь хийж байгаагаараа онцлогюм.

Их, дээд сургуулиуд амарч, оюутан залуус ажил хайж эхэлж байгаа энэ үед хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа залуу боловсон хүчнүүддээ зориулж“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төв”-ийн дээр модульсургалтыг  15-34 насны ажил идэвхитэй хайж байгаа залуучуудын дунд зохион байгуулах бүртгэл явагдаж байна. Энэ сургалтанд хамрагдсанаар ажилтай орлоготой болно гэдгийг амлаж байна. Хамгийн эхний сургалтанд 15 залуус хамрагдсанаас  тэдний 8 залуу нь өнөөдөр ажлын байртай болсон байна.

 Мөн БГД-ийн ХХҮХ-ээс хувиараа бизнес эрхэлж буй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар мэдээ мэдээлэл өгөх, мэргэжилгүй хөдөлмөрийн насны боловч ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэддээ мэргэжлийн болон түр сургалтанд хамруулах чиглэлээр ажлын байртай болгох сургалтуудыг явуулж байна. Ажил идэвхитэй хайж байгаа, нийгмийн халамжийн үйлчилгээ авах сонирхолтой иргэд өдөрлөгийн үеэр асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл өгч, газар дээр нь асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

БГД-ийн ХХҮХ-ийн Нийгмийн халамжийн албаны дарга З.Даваажав:

            Өнөөдөрнийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой үйлчилгээг 2 байрлалд үзүүлж байна. Маргааш Нарны хороолол, хорооллын эцсийн Имарт дэлгүүрийн баруун талбайд, нөгөөдөр Өнөр хороолол, 23-р хорооны нутаг дэсвгэрт иргэдийн ярьдагаар Энхбаярын замд  16:00-19:00 цагийн хооронд тус тус  зохион байгуулна. Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний сунгалт, шинээр бүртгүүлэх өргөдөл хүсэлт зэрэг хэлтэс дээр үзүүлдэг бүхий л үйлчилгээг нээлттэй хаалганы өдөрлөгөөр авах боломжтой. Мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстНийгмийн халамжийн хуулийн дагуу үзүүлдэг хөнгөлөлт, тусламж үйлчилгээний талаархи сурталчилгаа мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ. Ахмадуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй хөнгөлөлттэй зорчих цахим картыг олгож байгаа.

Иргэдийн хамгийн ихээр асуудаг Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн амьжиргааны түвшний үнэлгээ, хүүхдийн мөнгөний олголт болон шинэчлэгдсэн хууль журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэн мэдээллийн сангаас шүүж иргэдийг дэлгэрэнгүй мэдээллээр ханган ажиллаж байна.

Өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг иргэдийг ажлын байртай болгох, Баянгол дүүргийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг аж ахуй нэгжээс ирсэн ажлын байранд зуучлах, ажилтай, орлоготой болгох халамжаас-хөдөлмөрт шилжүүлж байнгын орлоготой болгоход чиглэсэн ажлыг мөн хийж байна.

Ер нь Баянголд дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн 23 хороо тус бүр дээрХөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнгүүд маань сул чөлөөтэй ажлын байрны захиалгад ажилгүй иргэдийг тасралтгүй зуучилж байгаа." хэмээлээ. 

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

“Таван богд” групп 300 гаруй ажлын байран дээр шууд бүртгэл хийж байна

Тус өдөрлөгийн үеэр “Миний инээмсэглэл” шүдний эмнэлэг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даатгалаар дамжуулан хиймэл шүд, шүдний эмчилгээ хийх үйлчилгээний талаар танилцуулж байсан бол “Таван богд” групп  ирэх 7 дугаар сард шинээр нээгдэх гурван салбар дээр ажиллах 300 гаруй ажлын байран дээр шууд бүртгэл хийж байна.

Мөн ЦЕГ-ийн харьяа “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрийн өргөтгөл явагдаж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын машины оёдолчин, чанар шалгагч, эсгүүрчин, хувцасны дизайнер гэх мэт нийт 13 төрлийн ажлын байранд бүртгэлявагдаж байна.

Тус өдөрлөгийг зорисноор та:

  • Буян ХХК
  • Миний далай шүдний эмнэлэг
  • Эрин интернейшнл ХХК
  • Халаалт слахивч ХХК
  • Имарт худалдааны төв
  • Тэгш Оршихуй ХХК
  • Дэлта фүүдс ХХК зэрэг байгууллагууд нээлттэй ажлын байранд бүртгүүлж, шууд ярилцлаганд орох боломжтой юм.

Евро фарм ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж хүүхдийн халуун бууруулах сиропыг үнэгүй тарааж, эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл өгч байна.

“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” өдөрлөг арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд буюу 2018 оны 06 дугаар сарын 9, 10-ны өдөр үргэлжлэх бөгөөд дараах байршуудад зохион байгуулагдах юм байна.

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

2018.06.09-ны бямба гараг, 16:00-19:00 цагуудад

  • Нарны хороолол
  • 3,4-р хорооллын эцэс Имарт дэлгүүр урд талбай

2018.06.09-ны ням гараг, 16:00-19:00 цагуудад

  • Өнөр хороолол
  • 23-р хороо өгсөх зам /Энхбаярын зам/

Баянгол дүүргийн ажил идэвхтэй хайж буй иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах иргэдийг өдөрлөгт хүрэлцэн ирж зөвлөгөө, мэдээлэл авч, асуудлаа газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.

 

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  өдөрлөг 3 өдөр, 6 байршилд явагдана Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
2
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ