ЦЕГ: Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр АНХААРЧ АЖИЛЛАНА УУ



2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд БЗД-ийн 17-р хороо ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд 10 настай эрэгтэй “М” хөл бөмбөгийн хаалганы төмрөнд  дарагдаж нас барсан хэрэг гарсан. Одоогийн байдлаар задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тархины суурь ясны гэмтлийн улмаас амиа алдсан хэргийг БЗДЦХ-3 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “аж ахуй нэгж байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах”, 10 дугаар зүйлд “иргэн бусдын эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хохироохгүй байх” үүрэг тус тус хүлээсэн.

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмтэх, амь насаа алдах тохиолдол хэд хэд гарч, тухай бүр цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна. Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад сургууль, аж ахуйн нэгж байгууллага байгууллагынхаа гадаад болон дотоод орчиндхөдөлмөр хамгаалал, аюулгүйажиллагааг хангаагүйнөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр аливаа эрсдэлийг илрүүлэх, учирч болзошгүй хор уршгийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангагдах нэг нөхцөл болно.

Цагдаагийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандаж аливаа эрсдэл, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ