БСШУСЯ: Дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулж баталлаа



УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  

Дээд боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь... төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно”, 11.2-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 40 хувь, төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 10 хувь нь 6 жилийн хугацаатай томилогдсон хараат бус гишүүд байх” гэж тус, тус заасан нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч нь харилцан адилгүй төлөөлөл хэрэгжүүлэхээр нөхцөл байдал үүссэн байгаа аж.

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг 51-60 хувь байсныг 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ гэж үзжээ.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байсныг хассан нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-т “Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно гэж заасантай уялдахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдал бий болоход захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг ямар албан тушаалтан хэрэгжүүлэх нь тодорхойгүй болж, ойлгомжгүй байдал үүссэнийг хуульд тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа аж.

Иймээс дээрх хуульд Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван  жилийн хугацаагаар томилох буюу сонгох, жил бүр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг дээд боловсролын тухай хуулиар зохицуулна гэсэн заалтыг хүчингүй болгож, хуулийн зөрчлийг арилгалаа.

 
Эх сурвалж : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ