Х.Нямбаатар: Хууль бус барилгуудыг буцаан авч, нийслэлийн төсөвт 18 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлсэн



Нийслэлийн Засаг дарга Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрээр, "хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлийн өмчид буцаан авч, 2025 оны нийслэлийн төсөвт ойролцоогоор 18 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн.

Ингэснээр нийслэлийн татварын бус орлого нэмэгдэж, уг эх үүсвэрээс нийгмийн салбарын хөтөлбөрүүд болон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломж бүрджээ.

Тухайлбал, улсын сургуулиудад хэрэгжүүлэх “1000 англи хэлний багш” хөтөлбөрийг энэ орлогын тодорхой хувиар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд гадаадаас ирэх англи хэлний багш нарыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, цалин хөлсийг олгох бөгөөд байрны зардлын дутагдлыг төсвийн тодотголоор шийдвэрлэх аж.

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд уг орлогын тодорхой хэсгийг англи хэлний багш нарын цалин, “Сүү” хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулах боломжтой гэж үзэж байна."гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Холбоотой мэдээ

Репортлов

Шинэ мэдээ