МУБИС-д "Орос хэлний сургалтын төв" байгуулна



МУБИС-ийн урилгаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүрэлцэн ирж багш, ажилтан, албан хаагчид, оюутан суралцагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш нар, оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр "Орос хэлний сургалтын төв"-ийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэмжлэгтэйгээр МУБИС-д байгуулахаар болсноо мэдэгдэв. Тус төв нь орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, Орос хэлний бэлтгэл ангийг нээн хичээлүүлэх, манай оронд ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг хоёр улсын хамтарсан ЕБС төгсөгчдийн төгсөлтийн шалгалт авах боломжийг бүрдүүлэх юм.
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар дагалдан явсан бөгөөд тэдэнд МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Дэд захирал Л.Ганцэцэг, Х.Тамир нар МУБИС-ийн сургалтын өнөөгийн байдал, сүүлийн үеийн бүтээн байгуулалт, эрдэмтэн багш оюутнуудын шилдэг бүтээлүүдээс танилцуулав.
Уулзалтын дараа шинээр томилогдсон боловсролын сайддаа болон БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдоод байгаа МУБИС-ийн Биологийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор М.Мөнхбаатар нарт МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа урласан бүтээлийн дээжээс дурсгал болгон өгч ажлын амжилт хүссэн юм. 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ