iPhone 7-д шинээр нэмэгдэх магадлалтай ХАМГИЙН ЧУХАЛ функцууд



Apple өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний дараагийн загвар болох iPhone 7-г ирэх сарын эхээр буюу 9 дүгээр сарын 7-нд олон нийтэд танилцуулахаар болоод байгаа. Харин дараагийн загварт ямар функцууд шинээр нэмэгдэх бол?

1. САЙЖРУУЛСАН КАМЕР

iPhone 7-н гэх цахим ертөнцөөр тархаж буй зургуудаас харахад бүгд сайжруулсан, томруулсан камертай байгааг харж болно. Зарим зургууд iPhone 7 Plus dual-lens буюу хос линзтэй камертай байгаа бол жижиг 4.7-inch загвар нь өмнөх загваруудаас харьцангуй том камертай харагдаж байгаа. Ямартай ч шинээр гарах iPhone-н загварын хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь САЙЖРУУЛСАН КАМЕР байх болов уу.

Магадлал: 10/10

1480572391iPhone-7-Pluss2.jpg

2. HOME ТОВЧ БАЙХГҮЙ БОЛНО

Зарим мэдээллээс харахад Apple iPhone 7 дээр Home Товчыг байхгүй болгож оронд нь дэлгэц доор байрлах хурууны хээ уншигч л байрлуулах бололтой. Apple ч яг ийм төрлийн патентыг энэ жил баталгаажуулсан. Гэхдээ энэ технологи нь iPhone 7 гарахад арай амжихгүй л болов уу.

Харин iPhone 7 home товч нь iPhone 6s, 6s Plus-н “3D Touch” дэлгэцийнх шиг мэдрэгчтэй болох болов уу гэсэн таамаглал их гарч байна.

Магадлал: 2/10

3. ЧИХЭВЧНИЙ ОРОЛТЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ

iPhone 7-г тойрсон бас нэг таамаглалын нэг нь стандарт чихэвчний 3.5mm оролтыг байхгүй болгох.

Хэрэглэгчдийн ундууцлыг хүргэж мэдэх энэхүү шийдвэр нь нэг бол утасгүй чихэвч нэг бол Lightning port ашигласан оролттой чихэвч ашиглах шаардлагыг бий болгож байгаа юм. Гол зорилго нь iPhone-н шинэ загварыг илүү нимгэн болгох зорилготтой бололтой.

Магадлал: 9/10

4. УСНЫ ХАМГААЛАЛТ

Apple-н iOS 10-т оруулсан өөрчлөлтөөс харахад  iPhone 7 усны хамгаалалттай гарах магадлалтай. Уг өөрчлөлт нь юу вэ гэхээр iPhone-н цэнэглэгч кабелийг ус, чийгтэй үед залгахгүй байх гэдэг анхааруулга гардаг болсон явдал.

Магадлал: 5/10

5. ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ

Маш богино хугацаанд цэнэглэх боломжтой технологи iPhone 7-д нэмэгдэж магадгүй талаар нэгэн эх үүсвэр мэдээлсэн.

Магадлал: 4/10

 

Эх сурвалж : www.highsnobiety.com

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ