Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын  хэлтсийн дарга Т.Хулан “Өнгөрсөн долоо хоногт нийт  97 мянган иргэн  эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой. Яг одоогийн байдлаар томуугийн вирус гарч ирээгүй байгаа ч бид бүхэн бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Эмнэлгийн  үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа дөрөв хүртэлх насныхан эмнэлэгт хэвтэж байгаагийн 30 хувь нь нэг хүртэлх насныхан байгаа юм. Суурь өвчлөл, тэжээлийн дутагдалд орсон хүүхэд томуу төст өвчин их тусч байна. Ерөнхийдөө амьсгалын замаар өвчлөгсдийн 60 хувь нь хатгаа болж хүндэрчээ. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалт бага байгаа ч эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо ихэссэн нь дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхэд хүргэж байна. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 1870 ор байдгийн 879 нь хүүхдийнх. Мөн одоогийн байдлаар нийт орны ачаалал 20 хувиар хэтэрсэн” гэж ярилаа.
Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн орыг хүүхдийнх рүү шилжүүлэх ажлыг эхний ээлжид хийхээр төлөвлөжээ. Хэрэв ачаалал энэ хэвээр үргэлжилбэл, хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах, Хан-Уул дүүргийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох, Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг  чөлөөлж, хүүхдийн 70 ор байршуулах зэргээр нөөц бололцоогоо ашиглан ажиллах төлөвлөгөө боловсруулаад байгаа гэнэ.
1481683481p1b3t0ahmd1g021mnfvt1qi77u63.jpg
Түүнчлэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 08.30-22.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийг эмч нар гэрээр нь үзэж эмчилж байгаа юм байна.
Ийнхүү цагийн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд харьяа байгууллагын удирдлагуудад томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ