Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа таван эрхмийг танилцуулж байна



Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, нар өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Мөн уг сунгаанд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарыг нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан ч тэд татгалзсан байна. Харин залуучуудын төлөөлөл болох Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимэддорж нэр дэвших материалаа дутуу өгсөн гэх шалтгаанаар хасагджээ. АН-ын даргын сонгууль ирэх сарын 29-нд орон даяар болно. Харин сурталчилгааны хугацаа энэ сарын 22-ноос албан ёсоор эхэлж 40 хоног үргэлжилнэ. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй аж.

АН-ын даргад өрсөлдөх таван эрхмийг танилцуулж байна.

НОРОВ ОВОГТОЙ АЛТАНХУЯГ - 1958 онд Увс аймгнйн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдмйи хамт амьдарддг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн ядмны сайд. 2008-2012 оид УИХ-ын гишүүн. 2008-2012 онд МУ-ын ЗГ-ын тэргүүн шадар сдйд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд МУ-ын ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.

ЖАЛБАСҮРЭН ОВОГТОЙ БАТЗАНДАН -1974 онд Сүхбаатар дймгнйн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсыи Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд Эрдэнэс таван толгой ХХК-н ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад Улсын их хурлын гмшүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

ЛУВСАННЯМ ОВОГТ0Й ГАНТӨМӨР - 1973 онд Увс дймгийн Улаангом хотод торсөи 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт дмьддрдаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр. 1996-1900 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлэзр төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол шинжлэх ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.

СОДНОМЗУНДУЙ ОВОГТ0Й ЭРДЭНЭ - 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн ам, хөдөлмөр ннйгмийн хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

ДОНДОГДОРЖ ОВОГТОЙ ЭРДЭНЭБАТ - 1959 онд Сэлэнгэ аймгмйн Зүүнхараа суманд терсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын ЕНБД. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ