Л.Эрхэмбаяр: Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ



Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Анх Аардчилсан нам байгуулагдахад таван нам нэгдсэн. Энэ үед Ардчилсан намын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болсон” хэмээгээд энэ өдрүүдэд Ардчилсан намд анх удаа элсэн орж буй гишүүдийг бүртгэж эхэлж байгааг дуулгасан.

Мөн “2000 онд таван нам нийлэх үед батлахаа аваагүй, одоо авах хүсэлтэй байгаа хүмүүсийг бүртгэж, АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхээр нь хангах эрхзүйн үндсийг хангаж өгсөн АН-ын даргын тушаал гарсан. Тийм учраас өнөөдрөөс эхлэн шинээр элсэх хүсэлтэй болон батлахаа гээгдүүлсэн иргэд өөр, өөрийн харьяаллын орон нутгийн намууд дээр очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаарай” гэв.

Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байгаа аж. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай юм байна. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх  аж. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн энэ өдрүүдэд Ардчилсан намын даргад нэр дэвшигчид орон нутгаар тойрч гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж буй бөгөөд аль нэг нэр дэвшигч сонгуулийн штаб байгуулж болохгүй, 00:00 цагаас хойш намын даргад нэр дэвшигчид хэн нэгэнтэй уулзаж болохгүй гэх мэтчилэн хатуу дүрэм журамтайгаар сурталчилгаагаа хийж байгаа юм байна. Ардчилсан намын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь аймагтаа үргэлжилж байгаа аж.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ