ТЭТГЭМЖ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ДАХИН НЯГТЛАХААР БОЛОВ



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар төрийн өмчийн 95 цэцэрлэгт шаардагдаж байсан 1.4 тэрбумын, оюутны тэтгэлгийг энэ оныг дуустал олгоход шаардагдах 20.5 тэрбумыг тус бүр нэмж олгохоор болж, 2016 оны төсвийн тодотголд тусгасан байна.

Мөн төрийн албан хаагчдыг тэтгэвэртээ гарахад нь олгодог 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг 1-12 сараар олгохоор Засгийн газраас оруулж ирсэн санал хэвээр батлагдахаар болж буйг онцолсон юм.

Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Төсвийн тодотголыг байнгын хороогоор хэлэлцэх үед эмч, багш нарын тэтгэвэртээ гарахад авдаг нэг цагдаагийн тэтгэмжийн асуудлыг хэлэлцсэн,  зөв шийдлийг нь олох ёстой гэж үзсэн” гэдгийг сануулав. Улмаар энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд протоколуудыг нягтлахаар боллоо. Одоо Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ