Засгийн газар 2020 он хүртэлх хөтөлбөрөө өргөн барилаа



Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ.
 
Засгийн газар 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх богино хугацаанд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллалаа гэж Ж.Мөнхбат онцлов.
 
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч шаардагдах хөрөнгө нь 2017 оны улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаарх санал боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгах саналтай байна” гэж хэллээ. 
 
 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ