Apple уучлалт гуйж, Samsung, LG компаниуд утасныхаа хурдыг удаашруулдаггүй гэв



Apple компани хуучирсан iPhone загварын гар утасныхаа хурдыг зориуд удаашруулдаг тухай албан ёсоор хүлээн зөвшөөрч, зарим хэрэглэгчид үүнээс нь болж компанийг шүүхэд өгсөн.

Харин компани хариуд нь ийм зүйл хийдэг гэдгээ зарлаагүйдээ хүлцэл өчиж, баталгаат засварын хугацаа нь дууссан байсан ч гэсэн батарей солих үйлчилгээг 29 ам. доллароор санал болгохоор болсон юм.

Тэгвэл Samsung, LG компаниуд энэхүү явдалтай холбогдуулан өөрсдийн бүтээгдэхүүндээ ийм хязгаарлалт хийж, хурдыг нь удаашруулж байгаагүй хэмээн мэдэгджээ.

LG компани “Хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй, хийх ч үгүй. Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавьдаг” гэсэн бол Samsung компани “Бид утасныхаа ашиглах хугацааг уртасгахын тулд үйлдлийн системээр дамжуулан хязгаарлалт хийж байгаагүй” гэсэн байна.

Үүний өмнө HTC болон Motorola компаниуд ч мөн адил мэдэгдэл хийжээ. Тэгэхээр Apple-ийн хэрэгжүүлсэн батарейны насжилтыг уртасгах арга нь энэ салбарт түгээмэл байдаг зүйл биш аж.

Эх сурвалж: TheVerge

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ